Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 7-р сарын 3 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2022 оны 7-р сарын 3 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2022 оны 7-р сарын гуравдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Алтайн өвөр говиор 23.5-25.2 градус дулаан, бусад сумуудад 15.3-23.1 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Шаргад 37, Баянтооройд 36, Бигэрт 34, Халиунд 33, Алтай, Хөхморьтод 32, Жаргалан, Тайшир, Төгрөгт 31, бусад сумуудад 25-30 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Шаргад 14, Тооройд 13, Хөхморьтод 12, Алтай, Бигэрт 11, Дарив, Төгрөг, Халиунд 10, бусад сумуудад 3-9 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 30-36 градус дулаан, бусад нутгаар 22-29 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Тооройд 63, Шаргад 62, Бигэрт 61, Даривт 60, Хөхморьт, Дэлгэр, Жаргалан, Төгрөг, Цогтод 59, Алтай, Тонхил, Гуулинд 58, Баян-Уул, Тайшир, Эрдэнэд 57, бусад нутгаар 52-56 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын хамгийн бага температур Эрдэнэ, Цогтод 0, Чандманьд 3 градус дулаан, Бугат, Тонхилд 4, Есөнбулаг, Дэлгэр, Цээлд 6, бусад сумуудад 7-13 градус дулаан байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт ихэнх нутгийг хамарсан ба Чандманьд 19.3 мм, Есөнбулагт 14.2 мм, Бигэрт 13.0, Гуулинд 9.2 мм, Дэлгэрт 8.3 мм, Баян-Уулд 3.8 мм, Тайширт 3.5 мм, Даривт 3.1 мм, Шаргад 3.0 мм, Эрдэнэд 2.9 мм, Жаргаланд 1.1 мм, Цогт, Төгрөгт 1.0 мм, Тонхилд 0.9 мм, Цээлд 0.6 мм, Хөхморьтод 0.3 мм, Халиун 0.0 мм хур тунадас орсон байна. Харин Бугат, Алтай, Тоорой тосгонд хур тунадас ороогүй байна.
Салхины хамгийн их хурд Бугатад 26 м/с, Алтайд 22 м/с, Есөнбулаг, Тонхил, Тооройд 20 м/с, бусад сумуудад 6-17 м/с хүрч шороон шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-11 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Ургацын мэдээ: Ургацын мэдээг авч үзвэл 0.0-2.5 ц/га ургацтай байна.
Ургамлын мэдээ: Говь-Алтай аймгийн нийт нутгаар бэлчээрийн ургамлын ажиглалтын талбайд ургамал залаалалтын үе шат жигдэрч, зарим газруудад үрийн боловсролт, хаталт хагдралтын үе шат ажиглагдаж байна.
Говь-Алтай аймгийн бэлчээрийн ургамлын ургалтын байдал 2022 оны 7 дугаар сарын 31-ны байдлаар нийт нутгийн 30.3 хувьд зуншлага сайн буюу Баян-Уул, Бигэр, Жаргалан, Төгрөг, Шарга сумуудад ургалт сайн, 43.4 хувьд зуншлага дунд буюу Есөнбулаг, Алтай, Хөхморьт, Тоорой тосгон, Гуулин, Дарив, Халиун, Цогт, Чандмань, Эрдэнэ сумуудад ургалт удааширалтай байна. Харин 26.3 хувьд зуншлага муу буюу Бугат, Дэлгэр, Тайшир, Цээл, Тонхил сумуудад ургалт муу гарсан байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /